Аюул осол авааргүй ажилласан хүн/цаг

4.120.083

Хүн/цаг

00

Өдөр

00

Цаг

00

Минут

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй

ХАБЭА-н тухай хууль, олон улсын болон монгол улсын стандарт, зорилго зорилтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
ХАБЭА-н үйл ажиллагааны зорилго: Ажилтан бүрийг хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйтай холбоотой аливаа дутагдлыг үл тэвчих дадалтай болгож, аюулгүй эрүүл орчинд амьдарч ажиллах зан үйлийг төлөвшүүлнэ.
ХАБЭА-н хэсэг нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийг сайжруулах, холбогдох дүрэм, журам, заавар, гарын авлагыг боловсруулах, шинэ ажилтан, дадлагын оюутанд аюулгүйн ажиллагааны урьдчилсан зааварчилгаа өгөх, нийт ажилтнуудад аюулгүй ажиллагааны сургалт зохион байгуулах, аюулгүй ажиллагааны стандартын шаардлага хангасан байдалд үзлэг шалгалт хийх, зөрчлийг арилгуулах зэрэг ажлуудыг хариуцан ажилладаг.
Компаний  “Хүрэншанд” төслийн нүүрсний уурхай  олборлолтын үйл ажиллагаа явуулж байх хугацаанд амжилттайгаар 3,000,000 хүн/цаг үйлдвэрлэлийн осолгүй ажилласан.