ХҮРЭН ШАНД НҮҮРСНИЙ УУРХАЙ

“Баялаг Энержи Ресурс” ХХК нь Улаанбаатар хотоос 930 км  Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших бөгөөд сумын төвөөс зүүн өмнө зүгт 34 км-т байрлалтай “Хүрэншанд” нүүрсний уурхайд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нүүрсний ил олборлолтын аргыг ашигладаг. Уурхайн үйл ажиллагаа 2014 оноос эхэлсэн.
Уурхайн хайгуул, олборлолт, урт, богино хугацааны төлөвлөлт гэх зэрэг бүхий л үйл ажиллагаа дотоодын болон олон улсын стандартад нийцсэн, өндөр түвшинд явагдаж байна. Үйл ажиллагааны далайцтай өргөжилтийн хажуугаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлогод компанийн зүгээс онцгой анхаарал хандуулдаг. Одоогоор аюул осолгүй 3,900,000 хүн/цаг ажилласан. 
Үйл ажиллагаа эхэлснээс хойш өнөөг хүртэлх хугацаанд Хүрэн шанд уурхай нь давхардсан тоогоор нийт 1,000 орчим Монгол залуусыг ажлын байраар хангасан байдаг.

Төслийн зорилго:

Монгол улсын хууль, дүрэм журмын хүрээнд эдийн засгийн хувьд үр ашигтай, байгаль орчинд ээлтэйгээр олборлолтын үйл ажиллагаа явуулж, улс орон нутгийн эдийн засгийн өсөлтөнд бодьтой хувь нэмэр оруулах, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм журмыг нэвтрүүлэх, орон нутгийн ард иргэдийг ажлын байраар хангах, байгаль орчны нөхөн сэргээлтийг бүрэн хийх, тогтвортой үйл ажиллагаа явуулж, ажилчдынхаа хөгжил
дэвшлийг хангахад төслийн зорилго оршино.

1. Тэсэлгээ

  • Тэсрэх бодисыг цооногт байршуулж, өрөмдөж, аюулгүй аргаар тэсэлдэг. Ингэснээр газрын хөрсийг сулруулж, малталтын ажилд бэлтгэдэг.

2. Нүүрс олборлолт

  • Хүрэн шандын нүүрсний уурхай нь хүхэртэй болон хүхэргүй  нүүрсийг ангилан ялгаж олон улсын стандартад нийцсэн чанар бүхий нүүрсийг олборлоно.

3. Хөрс хуулах

  • Hitachi 1900 болон Hitachi  1200 маркийн экскаваторуудтай Hitachi болон Belaz  фирмийн 90-110 тонн автосамосвалууд хоршин ажиллаж хөрс тээвэрлэнэ.

4. Баяжуулах үйлдвэр

  • Хүрэншандын нүүрсний уурхайг түшиглэн 5мВт-ын цахилгаан станц болон жилд 1.5 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэрийг барихаар төлөвлөн ажиллаж байна.