ГЕОЛОГИ ХАЙГУУЛ

Ашиглалтын MV-017317 тоот тусгай зөвшөөрөл бүхий Хүрэншандын нүүрсний орд нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг, Нарийн Сухайтын нүүрсний сав газарт байрлана. 2010 оноос 2012 оны хооронд хийж гүйцэтгэсэн нарийвчилсан хайгуулын ажлын үр дүнгээр ордын нөөцийг тогтоож, 2014 оноос ашиглалтын үйл ажиллагааг эхлүүлэн одоог хүртэл тогтвортой ажиллаж байна.