Байгаль орчин

Манай компани нь бүх үйл ажиллагаандаа Байгаль орчны хууль тогтоомжийг мөрдлөг болгох, байгалийн баялгийг зүй зохистой ашиглах, гарч болох сөрөг нөлөөллийг хамгийн бага түвшинд байлган, байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалах бодлого баримтлан ажиллаж байна. 

Хүрэншнд төслийн үйл ажиллагаанаас тухайн нутаг дэвсгэрт үүсэх байгаль орчинд үзүүлэх гол болон болзошгүй сөрөг нөлөөллүүдийг  бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх, Биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах ажлыг хэрэгжүүлэх, орчны хяналт шинжилгээний хөтөлбөр хэрэгжүүлэх (агаар, ус, хөрс, амьтан ургамал, дуу шуугиан), Байгаль орчны удирдлага зохион байгуулалт,  мониторнги, эвдэрсэн газрын нөхөн сэргээлт, БОНБҮ-ний тайланд тусгагдсан ажлуудыг Хууль дүрэм, журам, баримтлах стандартын дагуу жил бүр байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө боловсруулан биелэлтийг ханган ажиллаж байна

1. Дүйцүүлэн хамгааллын хүрээнд Бэлчээрийн даац ашиглалт, ургамалан бүрхэвчийг нэмэгдүүлэхээр гүний 2 худаг гарган Сумын ЗДТГ, нөхөрлөлийн гишүүдэд хүлээлгэн өгсөн.

Шавар овоо 73м гүнтэй 0,8л/с ундаргатай.

 
   

 

Адуун чулуун 70м гүнтэй 1л/с ундаргатай.

      

 

- Жил бүр усан орчин хамгаалах ажлын хүрээнд уурхайн ойролцоох ил задгай уст цэг, булаг шанд орчмын хог хаягдлыг ажилчидтай хамтран цэвэрлэх үйл ажиллагааг зохион байгуулан ажилдаг билээ. Сухант, Хуршуутын булгууд, Хацавчын булгийн усны эх түүний ойр орчимд хог хаягдлын цэвэрлэгээг зохион байгуулан ажиллалаа.

      

 

- Гурвантэс орчмын эмийн ургамал”-аар гарын авлага хэвлүүлж сумын байгаль хамгаалагчид хүлээлгэн өгөв.

 

- Гурвантэс сумын 8 нөхөрлөлийн төлөөлөл 15 гишүүнд Байгаль орчны мэдлэг олгох сертификат бүхий сургалтыг амжилттай зохион байгуулан сертификат гардууллаа.

   

 

- Байгаль орчны тэмдэглэлт өдрийн хүрээнд зэргэлдээ үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудтай  хамтарч “Байгалийн амьтан ургамалыг хамгаалахад бидний оролцоо” сэдэвт гар зургийн уралдааныг 3 насны ангиллаар зохион байгуулан амжилттай оролцсон сурагчдыг шагнаж урамшуулж байна. 

      

 

- Уурхайн үйл ажиллагаанаас үүсэх тоосжилтийг багасгах зорилгоор 35 тн бүхий 2 усны машиныг өдөр болон шөнийн ээлжинд тогтмол усалгаа хийж тоосжилтыг бууруулах арга хэмжээ авч ажиллаж байна.

   

 

- Нарийн сухайтын ордод үйл ажиллагаа явуулж буй уурхайнуудын олборлолтоос үүсч байгаа тоосжилтын тархалтыг гаргах зорилготойгоор South Gobi Sands болон МАК ХХК-ний байгаль орчны мэргэжилтэн нартай хамтарч уурхайн нөлөөллийн бүсийн эргэн тойронд тоосжилтын судалгааг DUSTTRAK TM AEROSOL MONITOR 8530 багажаар нийт 11 цэгт хэмжилтийг 1 минутын хугацаанд 2 удаагийн давтамжтай хийн бүртгэлжүүлж байна.

   

           Агаарын температур тодорхойлогч                        Dusttrak tm aerosol monitor 8530 багаж                             

- Агаарын тоосны уналтыг хуримтлуулах бортого байрлуулан агаарын дээж авах цэгүүдэд байршуулан сар бүр уналтыг хэмжиж байна.

   

 

- Усны түвшний хэмжилтийг гидрогеологийн хяналтын 4 цооног, геологийн хайгуулын 20 цооног, кемпийн унд ахуйн хэрэглээний 1 худагт тус тус сард 2-оос 3 удаагийн давтамжтай усны түвшин хэмжигч багажаар хэмжилт хийж өсөлт бууралтанд хяналт тавьж ажиллалаа. 

   

   

 

- 2014-2018 оны хугацаанд нийт 42,3 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийн сум орон нутагт хүлээлгэн өгсөн.  

   

 

- Зэрлэг ан амьтадад зориулан шаардлагатай үед биотехникийн арга хэмжээг авч ажиллаж байна.