Нүүрс баяжуулах үйлдвэр

Баялаг Энержи Ресурс ХХК нь Хүрэншандын нүүрсний ордыг түшиглэн Нүүрс баяжуулах үйлдвэр (НБҮ), ба Дулааны Цахилгаан Станц (ДЦС)-ийг бүтээн байгуулахаар төлөвлөж байна.

НБҮ нь жилд 1,5 сая тонн нүүрс угааж, баяжуулах хүчин чадалтай юм. Дотооддоо баяжуулж, боловсруулснаар монгол нүүрсний гадаад зах зээлд өрсөлдөх чадвар нэмэгдэж, эдийн засгийн үр ашигтай, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн экпортлох боломж бүрддэг гол давуу талтай.
Тус үйлдвэр нь бүрэн хүчин чадалдаа хүрснээр нийт 100 гаруй ажлын байрыг бий болгоно. Түүнчлэн технологийн дэвшилтэт шийдэл нутагшуулан усыг 90-95 хувь хүртэл дахин ашиглсанаар усаар хомс говь нутгийн онцлогт нэн тохиромжтой шийдэл болсон.