“УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМ 2018”

2018-07-05

  Уул уурхайн компаниудын дунд зохион байгуулагдаж байгаад өргөжин Монголын Уул Уурхайн Бирж, Монголын Уул уурхайн мэргэжлийн холбооноос санаачлан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэмжлэгтэйгээр гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа тэмцээн нь энэ жил 40 жилийн ойтойгоо золгож байгаа Уулын баяжуулах “Эрдэнэт Үйлдвэр”-ийн нэрэмжит тэмцээн болгон зохион байгуулагдлаа. Сагсан бөмбөг, Волейбол, Шатар, Ширээний теннис, Дарстын төрөлд 28 байгууллагын 800 гаруй уурхайчин тамирчид оролцсон ба ”Баялаг энержи ресурс” ХХК-аа төлөөлөн Сагс /эрэгтэй/, Волейбол /эрэгтэй/, Шатар /эрэгтэй, эмэгтэй/, Теннис /эрэгтэй, эмэгтэй/, Дартс /баг/-ын төрөлд нийт 24 тамирчин оролцлоо. Тус тэмцээнээс Шатарын тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд засварын хэсгийн ажилтан Б.Баянбат шигшээ 5-д үлдсэн бол ширээний теннисийн эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Маркшейдер инженер Г.Есөнтөмөр Хүрэл медал хүртлээ. Компанийн хувьд тус тэмцээнээс нийт 28-н баг оролцсоноос багийн оноогоор 10-р байранд орсон нь анхны жилд оролцож буй гэхэд чамалхааргүй үзүүлэлт боллоо.