ХҮНИЙ НӨӨЦИЙН ӨДӨРЛӨГ-2018

2018-05-03


2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 05 сарын 06-ны хооронд уурхайн бүсэд ажиллаж байгаа нийт ажилтнуудын санал хүсэлтэд тулгуурлан хүний нөөцийн үйл ажиллагааны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд “Хүний нөөцийн өдөрлөг” –ийн үйл ажиллагааг 3 өдрийн хугацаанд амжилттай зохион байгууллаа.  


Тус өдөрлөгөөр 


1. Байгууллагын хүний нөөцийн газраас зохион явуулдаг үйл ажиллагааны талаарх мэдээ мэдээлэл


2. “Хамт олон ба аз жаргалтай ажлын байр” сэдэвт сургалт 
Сургагч багшаар: Монголын хүний нөөцийн институтын захирал Б.Бартанбаатар

 
3. “Хүн бүр манлайлагч” аяны талаарх мэдээ мэдээлэл


4. Хүнд механизмын оператор, багаж тоног төхөөрөмж хариуцагч засварын ажилтны гүйцэтгэлийг дүгнэх, урамшуулал тооцох тухай журам танилцуулах


5. Ажилчдын дундах хөгжөөнт тэмцээн


6.  “Монос групп” –тэй хамтран уурхайн бүсэд ажиллаж буй ажилтнуудын ажлын онцлогт тохируулан эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө, витаминжуулалтын аян


7. Ажилчын санал, хүсэлт, өргөдлийг хүлээн авах, газар дээр нь шийдвэрлэх зэрэг ажлуудыг зохион явууллаа. 


Тус өдөрлөгт байгууллагын үндсэн 230 ажилтан хамрагдсан ба цаашид жил болгон уламжлал болгон зохион байгуулж байхаар боллоо.